Иргэнээ дээдэлсэн Улаанбаатар: Бүтээн байгуулалт

2016 оны 12 сарын 28

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвтэй боллоо. Уг төв нь болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, аврах мэдлэг, дадлыг иргэд, олон нийтэд олгож, сургалт, дадлагад хамруулах юм. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, обьектыг орхин хэрхэн аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн мэдвэл зохих анхан шатны мэдлэг, дадлыг олгох аж. Уг төв нь гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулахаас гадна дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм байна.

Хан-Уул дүүрэгт байрлах "ДЦС 3"-ын баруун хойд замыг Яармагийн гүүртэй холбов. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдлээ. Шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй зорчих хэсгийг 14 м өргөнтэй 4 эгнээ болгон өргөтгөж, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах систем зэрэг ажлууд хийгдэв.

Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн урд талд орчин үеийн стандарт бүхий 140 машины авто зогсоолыг иж бүрнээр нь шийдэж, ашиглалтад орууллаа. Богино хугацаанд хийсэн энэ зогсоол эмнэлгийн байгууллага, иргэдийн талархлыг хүлээсэн юм. Мөн нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар 300 сая төгрөгийн өртөг бүхий нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоолыг 14 байршилд барьж байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39444
0 эможи
keyboard_arrow_up