Иргэнээ дээдэлсэн Улаанбаатар: Эрүүл иргэн

2016 оны 12 сарын 28

Хавдар судлалын үндэсний төв ХСҮТ-д хавдраар шаналсан иргэд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж үйлчлүүлдэг. Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийн  50 хувь Улаанбаатар хотын иргэд байгаа юм. ХСҮТ, “Элэг бүтэн Монгол” сантай хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхэд шаардлагатай төнөг төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлээс шийдвэрлэж, хамтран ажиллах “Санамж бичиг”-т нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд оны өмнөхөн 18 нэр төрлийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч, бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэхийн хэрээр дүүргийн эмнэлгүүдийн ачаалал ихэсч, орны хүрэлцээ тун  тааруу болсон. Уг асуудалтай хотын дарга газар дээр нь явж танилцаад Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай амьсгалын аппарат зэрэг багаж хэрэгслийг өгсөн. Мөн тус дүүргийн амбулаторийн нэгдүгээр давхрыг чөлөөлж, 70 хүртэл ортой тасаг шинээр нээж ажиллууллаа.

Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин зайлшгүй шаардлагатай байдаг. НЗДТГ-аас Нийслэлийн түргэн тусламжийн төвд “Kia Bongo” маркийн иж бүрэн тоноглогдсон 10 автомашин хүлээлгэн өгсөн нь түргэн тусламжийн үйлчилгээнд дэвшил авчирсан явдал байлаа.

Амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх гол арга бол амны хаалт гэж мэргэжилтнүүд хэлдэг. Нийслэлээс бүх нийтийн “Маск зүүж хэвшицгээе” аяныг өрнүүлж, иргэдэд 60 мянган амны хаалт үнэгүй тараав. Аяныг “Оюутолгой” ХХК дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 20 мянган ширхэг амны хаалт өгсөн байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас амны хаалтыг утаа ихтэй, гэр хорооллын Өрхийн эрүүл мэндийн 70 гаруй төвөөр дамжуулан иргэдэд тараав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39442
0 эможи
keyboard_arrow_up