Иргэнээ дээдэлсэн Улаанбаатар: Аюулгүй Улаанбаатар

2016 оны 12 сарын 28

Нийслэлийг телекамерийн хяналтад бүрэн авлаа. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, иргэдийг амар тайван амьдрах “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэхэд чухал ахиц авчрах юм.  Мөн хулгай, дээрмийн гэмт хэргийг бууруулахад засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд оршин суугчдын хамтын ажиллагаа оролцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ хүрээнд 2016 онд 2500 иргэнийг хэв журмын урамшуулалт эргүүлд ажиллуулж байгаа нь зохих үр дүнгээ өгсөн ажил байлаа.

Нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” гэсэн дэд хэсэг тусгагдсан. Энэ хүрээнд 16 уулзвараар гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш эргэдэг болов. Ингэснээр уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдэн хотын авто замын түгжрэлийг зохих хэмжээгээр бууруулсан арга хэмжээ боллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39441
0 эможи
keyboard_arrow_up