Иргэнээ дээдэлсэн Улаанбаатар: Иргэдээ сонсч, тулгамдсан асуудлыг шийддэг боллоо

2016 оны 12 сарын 28

Хотын дарга  14 хоногт нэг удаа иргэдтэй уулздаг боллоо. Тэрбээр уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн дүүрэг, хороо бүрт хүрсэн уулзалт хийхийг зорьсон. Тиймээс нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл”, “Драгон”, “Дүнжингарав” зэрэг салбарт ажиллаж,  иргэдтэй  уулзаж байгаа билээ. Хотын дарга  иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлыг шийдэж, шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байгаа юм.  

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын нөхцөл нь туйлын хүнд З.Мандах, Л.Оюунтуул, Б.Мөнхбаясгалан нарт Ахмадын хотхонд байрлах түрээсийн орон сууцанд амьдрах эрхийн бичиг гардуулсан бол иргэдээс ирсэн газрын маргаантай асуудлуудыг шийдвэрлэж, гудамж талбайн цасыг хялбар аргаар арилгах төхөөрөмж бүтээсэн Ц.Оргилболдын санаачлагыг дэмжиж уг төхөөрөмжийг худалдан авсан гээд олон шийдэл, шийдвэрийг дурьдаж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39439
0 эможи
keyboard_arrow_up