Иргэнээ дээдэлсэн Улаанбаатар: Дахин төлөвлөлт, дэд төвүүд

2016 оны 12 сарын 28

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 8 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөр нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой юм. Эхний ээлжинд Баянхошуу болон Долоон буудал орчмын Сэлбэ дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Эдгээр дэд төвүүдэд 200 мянга орчим хүн оршин суух боломжтой, нийгмийн үйлчилгээ, инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэх  хөтөлбөр бөгөөд эхний ээлж 2014-2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зөв бодлого, зөв шийдлээр хэрэгжүүлж эхэлллээ. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон 232 өрхийг ид хүйтнээс өмнө амжиж түрээсийн шинэ орон сууцанд оруулж, түлхүүр гардуулсан. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах төслийн анхны орон сууцыг ашиглалтад оруулж, байрны эздэд түлхүүрийг нь гардуулан өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39437
0 эможи
keyboard_arrow_up