Иргэнээ дээдэлсэн Улаанбаатар: Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

2016 оны 12 сарын 28

НИТХ-ын Анхдугаар хуралдаанаас нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг дэвшүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны долоодугаар сарын 6-ны өдөр батламжилж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилсон билээ. НИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно.

НИТХ-ын тавдугаар хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж, батлав. Мөн Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан “Нийслэлийн 2017 оны төсөв”-ийг НИТХ хуулийн хугацаанд нь хэлэлцэн баталсан. Хотын удирдлагууд ирэх оны төсвөөр “Иргэдийн оролцоотой төсөв” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39436
0 эможи
keyboard_arrow_up