Өнөөдөр талбайн хоёр талын замыг хаана

2016 оны 12 сарын 28

НЗДТГ-аас өнөөдөр “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Замын хөдөлгөөний талаар  Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргал “2016 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралтын баярын өдрүүд үргэлжлэн тохион байгаа тул дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Жил бүр уламжлан зохион байгуулагддаг цэнгүүн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахтай холбоотойгоор талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. 

Иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж арга хэмжээнд оролцохыг зөвлөе. 

Шинэ оны анхны нарыг харж, ажил үйлсээ даатгахыг хүссэн иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан, Багахангай дүүргийн нутгийг зорьдог. Энэ үед замын цагдаагийн албан хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт зохицуулалт хийж ажиллана” гэв. 

Мөн энэ үеэр нийт 500 гаруй цагдаагийн албан хаагч Сүхбааатарын талбайд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39433
0 эможи
keyboard_arrow_up