Дугаарын хязгаарлалт ДӨРӨВ ХОНОГ ҮЙЛЧЛЭХГҮЙ

2016 оны 12 сарын 28

Монголчуудын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жилийн ой өнөөдөр буюу энэ сарын 29-ний өдөр тохионо.

Түүнчлэн Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны Баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн билээ.

Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр нийт дөрвөн хоног амрах юм.

Тэгвэл бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болон амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай тул арванхоёрдугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39420
0 эможи
keyboard_arrow_up