Баянзүрх дүүрэгт сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2016 оны 12 сарын 28

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 132 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар барьсан тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 120 хүүхдийн ортой цэцэрлэг, 180 сурагч хүлээн авах хүчин чадалтай. Мөн стандартын спорт, урлаг заал, цайны газар гэхчилэн гадна, дотно тохижилтыг бүрэн шийджээ. Тус цогцолборыг “Рино инжинер" ХХК амжилттай гүйцэтгэн хугацаанд хүлээлгэн өгчээ. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь эхийн 9-13 дугаар хэсгийн хүүхдүүд тус цогцолбор сургуульд хамрагдах аж.

Дашрамд дурьдахад Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бага сургуулийн хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд хамран сургах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг эрчимтэй барьж эхэлсэн. Баянзүрх дүүрэгт сүүлийн гурван жилд 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39406
0 эможи
keyboard_arrow_up