“Бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийн шийдэл, цаашдын чиг хандлага” хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж

2016 оны 12 сарын 27
  1. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн боловсруулах;
  • Бохир ус цэвэрлэх байгууламжийн норм дүрэм,стандартыг өөрийн орны онцлогт тохируулан, олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, шинээр боловсруулах;
  • Томоохон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тендер шалгаруулалтын баримт бичигт технологийн шийдлийг тусгаж боловсруулах, /шаардлагатай тохиолдолд зураг төслийг гурван хэмжээст орчинд бодитоор гүйцэтгэхээр тусгах/;
  • Төрөөс нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах.
  1. Бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологийг шинэчлэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр:
  • Монгол орны байгаль,цаг уурын нөхцөлд тохирсон,байгальорчинд ээлтэй, инновацид суурилсан лаг, тундасыг бүрэн боловсруулах, цэвэрлэсэн усаадахин ашиглах цэвэрлэх байгууламжийн технологийн шийдлийг судалж, сонгон нэвтрүүлэх;
  • Хяналт шинжилгээний лаборатори, туршилт судалгааны баазыг бий болгох, алсын зайн удирдлагын системийг нэвтрүүлэх;
  • НААҮ-ний салбарынинженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл
  • байгуулан, үйл ажиллагааг нь зохион байгуулах;
  1. Бүтэц, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох чиглэлээр:
  • Нийтийн аж ахуйн үйлчилгээ хариуцсанбайгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
  • Салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, гадаад, дотоодод мэргэшүүлэх, орон нутагт мэргэжилтэй боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцлөөр хангах.

 

2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 24

УЛААНБААТАР ХОТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39391
0 эможи
keyboard_arrow_up