Оюутны тэтгэлгийг энэ долоо хоногт олгож дуусна

2016 оны 12 сарын 27

Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны тэтгэлэг болох 70200 төгрөгийг энэ долоо хоногт багтаан олгож дуусгах чиглэл барьж буй аж. Учир нь он дуусахаас урьтаж, төрийн байгууллагуудын данс хаагддаг тул шуурхайлах арга хэмжээ авсан юм байна.

2016-2017 оны хичээлийн шинэ жилд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 95 их, дээд сургууль, коллежид 151.1 мянган оюутан суралцаж байна.

УИХ-аас 2016 оны төсвийн хуульд тодотгол хийхдээ энэ оныг дуустал оюутнуудад үндэсний тэтгэлгийг олгохоор шийдсэн юм. Иймээс шинэ онд үндэсний тэтгэлэг зогсох болж байгаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39375
0 эможи
keyboard_arrow_up