Эцэг, эхчүүдийн утааны эсрэг жагсаал эхлэх гэж байна

2016 оны 12 сарын 26

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол болоод байна. Жил бүрийн өвөл бидэнтэй нүүр тулдаг агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амьсгалын замын халдвар үүсгэж, хүүхдийн амь насанд ч аюул учруулж байна.

Уг нь өргөн уудам нутагтай Монгол Улс агаарын бохирдолд өртөхгүй байх боломжтой боловч Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг амтай болгон нь ярьж, нөхцөл байдал сэтгэл түгшээм байгаа нь биднийг цаг алдалгүй, шийдэмгий арга хэмжээ авахыг шаардаж байна.

Тэгвэл, Хүн бүрийн амны уншлага болоод буй Улаанбаатарын утааны эсрэг дорвитой арга хэмжээ яаралтай авахыг шаардаж ээж, аавууд яг одоо Сүхбаатарын талбайд эхлэх гэж байна. Жагсаалаар утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардахаас гадна, авах боломжтой арга хэмжээнүүдийн талаар зөвлөмж хүргүүлэхээр эцэг, эхчүүд нэгдээд байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39331
0 эможи
keyboard_arrow_up