Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа

2016 оны 12 сарын 26
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас тухайн ондоо сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах ёслолыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
 
Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар чууулгын их танхимд боллоо.

Нийслэлийн 9 дүүргийн 617 хүүхэд шалгаруулалтад өрсөлдсөнөөс 45 нь шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшжээ. Шалгарсан 45 хүүхдээс шилдгийн шилдэг хүүхдийг “Манлайлагч”, “Оюунлаг”, “Бүтээлч”, “Тамирчин”, “Авьяаслаг” гэсэн таван номинациар шалгаруулж тодруулсан байна.

 

  • Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Т.Ариунбаяр шилдгийн шилдэг “Манлайлагч”,
  • Сонгинохайрхан дүүргийн “ИЦ” 2-р бага сургуулийн 5д ангийн сурагч Ц.Тэмүүлэн шилдгийн шилдэг “Оюунлаг”,
  • Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч Г.Энхсувд шилдгийн шилдэг “Тамирчин”,
  • Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн 9а ангийн сурагч З.Чингис шилдгийн шилдэг “Бүтээлч”,
  • Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Э.Эмүжин шилдгийн шилдэг “Авьяаслаг” хүүхдээр тус тус шалгарлаа.
  • Шилдэг хүүхэд шалгаруулах баярын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцож шилдэг хүүхдүүдэд шагналыг гардуулж баяр хүргэлээ гэж нийлэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39321
0 эможи
keyboard_arrow_up