ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 12 сарын 26

Ардчилсан намыэн төв байр

11.00 цагт: Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ.
Засгийн газрын 4 дүгээр байр

11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Энэ удаа банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын зээлийг хүүг бууруулах талаар авч буй бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өгнө. Хороон дарга С.Даваасүрэн болон бусад удирдлагууд оролцоно. Утас: 88008781, 70127052
Эрчим хүчний зохицуулах хороо

11.00 цагт: Монгол улсын эрчим хүчний нийт хэрэглээний 50 орчим хувийг дангаараа хэрэглэдэг томоохон аж ахуй нэгжүүдийг Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэсэн талаар мдээлэл хийнэ. Утас: 99115624
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

12.00 цагт: "Итгэлийн танхим" ТББ  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж тохижуулсан ажлаа хүлээлгэж өгнө.
УБ Палас

12.00 цагт: Монголын Сурагчдын Холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг сурагчдын "Алтан хором" харшийн сүлд модны наадам Улаанбаатар паласийн концертын их танхимд болно. Энэхүү наадамын гол зорилго нь нийт хагас сая сурагчдын төлөөлөл болсон сурлага хөдөлмөр урлаг спорт авьяас чадвар нийгмийн идэвхээрээ анги хамт олноо манлайлан шалгарсан шилдгийн шилдэг сурагчиддаа урамшуулан алдаршуулж цаашид сурч хөгжихөд нь урам зориг өгөхөд оршино. Утас: 89914971, 80997974, 86151508

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39318
0 эможи
keyboard_arrow_up