Цахимаар архивын 20 нэр төрлийн үйлчилгээ авах боломжтой

2016 оны 12 сарын 23

Өнөөдөр Нийслэлийн Архивын газраас үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл салбараас 20 нэр төрлийн архивын үйлчилгээ авах боломжтой талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, "Цахим архив" төслийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу баримт бичгийн урсгалыг цахим хэлбэрт шилжүүлэхээр "Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд тоон технологи нэвтрүүлсэн нэгдсэн систем"-ийг нэвтрүүлсэн байна.

Энэхүү системийг нийслэлийн нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа 873 байгууллагын 16,041 төрийн албан хаагч өдөр тутмын баримт бичиг боловсруулах, хянах, шилжүүлэх, батлах, илгээх, хадгалах, архивлах үйл ажиллагаанд хэрэглэж байна.

Энэ оны байдлаар иргэдийн авч байгаа архивын үйлчилгээний нийт хандалтын 35.8 хувь ажилласан жил тогтоохтой холбоотой хүсэлт иржээ. Иргэд, хуулийн этгээд дээр дурдагдсан гурван салбарын аль нэгэнд нь харьяалал харгалзахгүйгээр хүсэлтээ шийдвэрлэх боломжтой болсноос гадна онлайнаар хүсэлтээ ирүүлэх боломжтой бүрдсэн байна.

Нийслэлийн Архивын Газрын хэлтсийн дарга Д.Анхбаяр

-“Төрийн Архиваас үзүүлж байгаа лавлагаа үйлчилгээг цахим хэлбэрээр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хийх боломжтой боллоо. Мөн Төрийн Архивт төвлөрүүлэн хадгалж байгаа баримт болон бусад байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны явцад бий болсон захирамжлалын баримт бичгүүдээ цахим мэдээллийн санд шилжүүлж, үүнээс улбаалан лавлагаа мэдээллийг нэг цэгээс өгөх боломжтой болж байна. Үүнээс нийт хандалтын 44%-ийг 1-59 минутын дотор буюу шуурхай байдлаар шийдвэрлэж, 35%-ийг ажлын найман цагийн дотор шийдвэрлэж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39298
0 эможи
keyboard_arrow_up