"Газрын бирж” хэлэлцүүлгийн хоёрдугаар уулзалт өнөөдөр болж байна

2016 оны 12 сарын 23
 

Газрын биржийн ажиллах журмын төсөл, газрын цахим биржийн программ хангамжийн талаар танилцуулга хийх, газрын биржийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон хамтран ажиллах чиглэлээр холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүдийн саналыг авах зорилгоор  “Газрын бирж” хэлэлцүүлэгийн хоёр дахь удаагийн  хэлэлцүүлэгийг өнөөдөр зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт  БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд, ГЗБГЗЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ганхүү, ГЗБГЗЗГ-ын УХАХ-ын дарга Р.Ганхуяг, НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Н.Буяндэлгэр, Нийслэлийн Засаг даргын  дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан дарга П.Баярхүү, НЕТГ-ын дарга бөгөөд ерөнхий архетиктор Э.Анар болон бусад төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцож байна.

“Газрын бирж” хэлэлцүүлгийн  журмын төсөл, программ хангамжийг сайжруулахад дээрх мэргэжилтнүүдийн зөвөлгөө, санал чухал үүрэгтэй гэж тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа албан хүмүүс үзэж байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39286
0 эможи
keyboard_arrow_up