“Гамшигт тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” дүүргүүдэд хэрэгжинэ

2016 оны 12 сарын 22

НЗДТГ, Нийслэлийн Онцгой байдлын газар  болон "Дэлхийн  зөн Монгол" олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Б.Үнэнбаатар,  Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Хүмүүнлэгийн онцгой байдлын Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын тусгай төсөл үйл ажиллагааны менежер С.Оюунтөгс болон дүүргийн засаг дарга, газрын мэргэжилтнүүд оролцож байна.

Төслийн хүрээнд нийслэлийн түвшний  НОБГ, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар, дүүрэг дэх салбар нэгжүүдээр дамжуулан албан хааагч, иргэдэд сургалт зохион байгуулах юм байна.

Улаанбаатар хотын гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүн амын амь нас, эд хөрөнгийг байгалийн болон бусад тохиолдож болзошгүй гамшиг, аюулаас хамгаалахад зорилготойгоор тус сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Тус сургалттай холбоотойгоор НЗД-ын орлогч П.Баярхүүгээс дараах зүйлийг тодрууллаа.

Дэлхийн зөн монгол ОУ-ын байгууллага НЗДТГ-тай хамтраад  2 жилийн “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар тусгай төсөл”-ийг хэрэгжүүлэхээр  санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу эхний сургалт өнөөдөр ийнхүү эхэлж байна.  Сургалтын зорилго нь сүүлийн үед Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсээр тооцогдож байна. 2001 онд  500 гаруй удаа газар хөдөлсөн бол 2015 онд мөн зохих хэмжээгээр газар хөдлөлтүүд болсон. Тиймээс ард иргэд, албан хаагчид  газар  хөдлөлтийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ, өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулахад чиглэгдэж байна.

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39242
0 эможи
keyboard_arrow_up