Цагдаагийн шийдвэргүйгээр машин зөөвөрлөсөн “Хас Транс” ХХК-ийн гэрээг цуцалжээ

2016 оны 12 сарын 19

“Хас Транс” ХХК тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр зөөж, түр саатуулсан нь баримтаар нотлогдсон тул Авто замын хөгжлийн газраас тус компанитай байгуулсан гэрээг цуцалжээ.

Уг гэрээнд тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэрийг үндэслэн зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг аж. Авто замын хөгжлийн газраас “Хас Транс” ХХК-д гэрээгээ цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд “Танай компани нь тус газартай байгуулсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ”-ний 1.2, 1.4, 7.2 дахь заалтыг зөрчсөн, мөн танай талын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн гомдлууд нь нотлогдож байгаа тул гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд танай компанитай байгуулсан гэрээг энэ оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг мэдэгдэж байна” гэсэн байна.

Учир нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39155
0 эможи
keyboard_arrow_up