Хан-Уул дүүргийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан болж өндөрлөлөө

2016 оны 12 сарын 19

Хан-Уул дүүрэг 2017 оны төсвөө батллаа. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 16 нд дүүргийн “Иргэний танхим”-д амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдааны ирц 60 хувьтай эхэлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн хурлыг удирдан явуулж хурлын эхэнд хуралдааны дэгийг баталж, хурлын хороодыг байгуулж, гишүүдийг сонголоо. Тус хуралдаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан болон ИТХ-ын 24 төлөөлөгч, ЗДТГ болон дэргэдэх,хэлтэс албадын дарга нар оролцлоо. ИТХ-ын ээлжит II хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны зорилт,дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөгөөн дүүргийн 2016 оны Орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай, дүүргийн 2017 оны Орон нутгийн төсвийн тухай хэлэлцэн баталсан юм. Хан-Уул дүүргийн 16 хорооноос сонгогдсон ИТХ-ын 35 төлөөлөгчид 2017-2020 онд нийт 6 хороонд хуваагдан ажиллахаар боллоо.

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39151
0 эможи
keyboard_arrow_up