Нийслэл Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2016 оны 12 сарын 16

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Дорана Жавиертэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр жилийн турш хэрэгжүүлэх сургалтын төсөл эхлүүлж байгаа юм байна. Сургалтын зардал нь АНУ-ын гадаад улс орнуудын гамшигт туслах санхүүгийн байгууллагаас санхүүжигдэж байгаа аж.

Төрийн байгууллагынхны гамшгийн менежментийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах, бэхжүүлэх, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулахад сургалтын гол зорилго оршиж буй гэдгийг Дорана Жавиер онцлов.  

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага нь Монгол Улсад 1995 онд өөрийн төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус байгууллага анх зудын гамшгийн үеэр хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлж эхэлсэн ба түүнээс хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилласаар байгаа юм байна.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39127
0 эможи
keyboard_arrow_up