Эдгээр уулзваруудаар гэрэл дохио хамаарахгүй БАРУУН ГАР тийш эргэнэ

2016 оны 12 сарын 16

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд аравдугаар сарын 10-наас эхлэн дөрвөн уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш тогтмол эргэх болсон билээ.

Тэгвэл ирэх Даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 19-нөөс 11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэхээр боллоо.

Тодруулбал,

1.32-ын тойргийн уулзвар

2.100 айлын уулзвар

3.Дарь-Эхийн уулзвар

4.Тасганы овооны уулзвар

5.ЭНЭШТ-ийн уулзвараар

6.Төв шуудангийн уулзвар

7.10-р хорооллын уулзвар

8.120 мянгатын уулзвар

9.АПУ-ын хойд уулзвар

10.ТЭЦ 3-ын арын уулзвар

11.Амарсанаагийн уулзварууд багтаж байгаа юм.

Ийнхүү ирэх Даваа гарагаас эхлэн нийт 15 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэх боломжтой болж байна.

УУЛЗВАРУУДЫН БАЙРШИЛ:

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39096
0 эможи
keyboard_arrow_up