ФОТО: Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл ээлжит хурлаа хийлээ

2016 оны 12 сарын 15

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2016 оны дөрөвдүгээр хуралдаан  өнөөдөр ЭМЯ-ны хурлын танхимд боллоо.

 

Энэ удаагийн хуралдааны бүрэлдэхүүнд  Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн,  ХХААХҮ-ын дэд сайд Ж.Сауле, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл,Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад салбарын мэргэжилтнүүд  оролцлоо.

Хурлаар Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж,  2017 онд хийж хэрэгжүүлэх төслийн хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг явууллаа.

Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх хэд хэдэн чиглэлээр мэргэжлийн байгууллагуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ авах “Мэдлэгээ түгээцгээе” газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарын үр дүнгийн дагуу орон нутгийн хот суурин газрын орон сууц, олон нийтийн зориулалтын газрын барилгын чанарыг шалгаж тодорхойлох ажлыг зохион байгуулах талаар дараагийн хуралд танилцуулах зэрэг хэд хэдэн асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгов.

Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлсэн асуудлууд:

  • Нийслэлийн хэмжээнд томилгоожсон 40 хорогдох байрыг үнэлэх, паспортжуулах ажлын хөрөнгийг нийслэл 50%-ыг, дүүрэг 50%-ыг гарган шийдвэрлэх
  • Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд сургалт зохион байгуулах хөтөлбөрийг нийсллэийн Боловсролын газартай хамтран боловсруулах
  • Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх Байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүдийн сургалтыг бодит байдлаар зохион байгуулах
  • Дэлхийн зөн ОУБ-тай хамтран ажиллах санамж бичигт тусгагдсаны дагуу тус байгууллагын дүүргүүд дэх сургалтын танхимыг ашиглах сурглат, дадлагыг тогтмол зохион байгуулахаар тус тус Шадар сайд Хүрэлсүх даалгавар өглөө.

2017 онд шинээр хийж хэрэгжүүлэх ажлуудаас дурдвал:

  • Эрүүл мэндийн байгууллагын гамшгийн бэлэн байдлын төвшинг дээшлүүлэх, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежементийн тогтолцоонд суурилсан хариу арга хэмжээг зохион байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, нөөц бүрдүүлэх чиглэлээр АГУУЛАХ БАРИХ
  • Аюулгүй эмнэлэг бий болгох төсөл боловсруулан хэрэгжүүлэх
  • Гамшигт тэсвэртэй эмнэлгийн барилга, байгууламжийг барих, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар баталгаажилт, аюулгүй байдлыг хангах
  • Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, гамшиг ослоос иргэд, үйлчлүүлэгчид, эрүүл мэндийн ажилтнуудыг өөрсдийгөө хамгаалах арга барилд сургах, гамшгийн үед ажиллах мэргэжлийн сэтгэлзүйч, эмч нарыг сургах
  • Салбар дундын хамтын ажиллагаа, гамшгийн үеийн нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хүнс тэжээл, байр, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэх,
  • Япон улсын гамшгийн эмнэлгийн тусламжийн багийн сургалтын тогтолцоотой танилцах, Монгол оронд нутагшуулах, өөрийн улсын эмч нарыг бэлдэх улмаар олон улсын хүмүүнлэгийн үйл хэрэгт оролцуулах боломжийг судлах
  • Төр, орон нутаг болон төрийн бус байгуулагууд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах
  • Гамшиг онцгой байдлын үед “Монгол гэр” яаралтай тусламжийн нүүдлийн хээрийн эмнэлэг төсөл боловсруулан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийхээр шийдвэрлэлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39079
0 эможи
keyboard_arrow_up