Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016 оны 12 сарын 14

09.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

09.00 цагт Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд “Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын форум болно.

09.00 цагт “Аюулгүй байдлын онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургуульд болно.

10.00 цагт Ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид байрлах шүүх хуралдааны танхимд болно.

10.00 цагт "Ногоон оффис гэж юу вэ", “Эко” сургуулийн сурагчид БОАЖЯ-ны ажлын байрыг хэрхэн үнэлэв" зэрэг асуултад хариулах хэлэлцүүлэг БОАЖЯ-ны "Хаан" танхимд болно.  

11.00 цагт Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан ч өнөөг хүртэл гацаанд орсон хэвээр байна. Шүүхийн шатанд маргаан дагуулсан 6 лиценз болон төрийн байгууллага хойрго байгаа асуудлаар орон нутгийн иргэд, болон нэхэмжлэгч талын өмгөөлөгч "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт Гялгар уутнаас татгалзаж, даавуун уут, даавуун улавч хэрэглэснээр монголчууд хэчнээн их мөнгө хэмнэж, хэчнээн өрхийг (тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг) дэмжиж чадах вэ? зэрэг асуудлаар сонирхолтой тоо, баримт, шинэлэг мэдээлэл хэвлэлийн бага хурал Хэвлэлийн хүрээлэнд болно.

14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд болно.

14.00 цагт Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

14.00 цагт Улаанбаатар чуулгын танхимд хүүхдийн зохиолч Шаравын Энхбаярын "Нарны хүүхдүүд" уран бүтээлийн тайлан тоглолт болно.

15.00 цагт Засгийн ээлжит хуралдаан болно.

15.00 цагт Оны тэргүүний "Алтан гарт залуу эмч" шалгаруулах арга хэмжээ Монголын залуучуудын холбооны "Залуус" танхимд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39028
0 эможи
keyboard_arrow_up