ЧАЦАРГАНА ЖИМСНИЙ АЧ ТУС

2016 оны 12 сарын 13

Чацаргана (лат. Hippophae) нь Elaeagnaceae овгийн бутлаг ургамал, мөн түүний үр жимсийг хэлнэ. Европ, Азид 6 зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургадаг өргөн тархсан ургамал юм. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургана. Дэлхий дээрх чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ногддог.[1] Чацарганы бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа төв ази зэрэг хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий. Чацаргана нь манай орны хойд хэсэгт ихэвчлэн ургадаг бөгөөд аль ч газар ургах чадвартай ургамал юм.

Чацаргана эр, эм нь тусдаа ургадаг бөгөөд үүнийг 2 гэрт ургамал гэнэ. Чацаргана ургах орчны нөхцөлд амархан дасаж хурдан ургах боловч, ус чийг сайтай элсэрхэг хөрсөнд илүү ургаж, шаварлаг хөрсийг тэсвэрлэх чадвар султай ургамал юм. Хөрс, усны горимыг зохицуулах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, хамгаалах зэрэг экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна хүнс, эм, гоо сайхан, өргөн хэрэглээний болон үйлдвэрлэлийн үнэт түүхий эд болно. Ийм болохоор монголчууд эрт дээр үеэс ургадаг алт гэж хэлсээр ирсэн.



Чацарганы найрлаганд: С, А, Е, К, В1, В2, В3, В4, В5, В6, В9, Д, Р, амин дэмүүд, эрдэс бодис их агуулагддаг

Ач тус: Тос гарган авч цэвэр шvvс, ундаа хийх,жимсний чанамал бэлтгэх зэрэг олон хэлбэрээр ашигладаг. Чацарганы тосыг өдөрт 2-3 удаа хоолны халбагаар, хоол идэхээс 1 цаг орчмын өмнө уувал ходоодны шархыг бүрэн анагаана.

Хэрэглээ: Цус алдах, элэг, уушиг, гэдэс дотрын өвчинд, жимсний шүүсийг чийг бамын өвчинд, ханиад, ядаргаа, эмэгтэйчүүдийн өвчин зэргийг эмчилдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
1
yay an post
3
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
39020
12 эможи
keyboard_arrow_up