НАЗХГ-ын мэргэжилтнүүд Авто замын чанарын чуулганд оролцож байна

2016 оны 12 сарын 13

Авто замын салбарын  чанарын чуулганыг Монгол Улсад  анх удаа Зам тээврийн хөгжлийн яам,  Стандарт хэмжилзүйн газар, Зам тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Монголын авто замчдын холбоо хамтран зохион байгуулж байна. Чуулганд Стандарт хэмжилзүйн газрын Стандартчлал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Өнөржаргал   “Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талуудын үүрэг оролцоо”, “Үйлсийн зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Гэрэлмаа “Авто замын салбарын чанарын дэд бүтэц, түүнийг хөгжүүлэх нь”, “ЭСТО” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Урангоо “Удирдлагын тогтолцооны хэрэгжилт, түүний үр дүн” зэрэг илтгэл тавилаа. Чуулган үдээс хойш хэлэлцүүлгээр үргэлжилнэ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39018
0 эможи
keyboard_arrow_up