Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ болж өндөрлөлөө

2016 оны 12 сарын 13

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консталинг группын хэрэгжүүлж буй "Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөр"-ийн сургалт, арга хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 9-11-ний хооронд  Хан-Уул дүүргийн 15-34 насны залуучуудын дунд амжилттай зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн, төслийн захирал Т.Энхтуяа нар оролцлоо.

Тус арга хэмжээний зорилго нь:

-Гарааны бизнест залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

-Залууст гарааны бизнес эхлүүлэх урам зориг өгөх, бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх,  сургалт зохион байгуулах

-Шилдэг бизнес санаануудыг шалгаруулах, шилдэг бизнес эрхлэгч шалгаруулах,  дэмжлэг үзүүлэх 

      Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 15-34 насны залуучуудаас шалгарсан 50 шилдэг залуу оролцож, 36 бизнес санаа дэвшүүлснээс 11 санаа дэмжигдсэн. Залуусыг бизнес санаагаа 54 цагийн хугацаанд төсөл болгон боловсруулах явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэх ментороор Старт ап Монгол ТББ-ын захирал С.Эрдэнэбат, Хасу холдинг ХХК-ийн захирал З. Билэгбаатар, Хөгжлийн шийдэл сургалтын төвийн сургалтын менежер Г.Оюунгэрэл, Дэлхийн банкны олон улсын зөвлөх Г.Энхболор, Wild digital агентлагийг үүсгэн байгуулагч Г.Болдбаатар чиглүүлэгчээр Хан-Уул дүүргийн ХХҮХ-ийн мэргэжилтэн Х.Пүрэвдорж, Б.Дагвадорж, Н.Лхагвадулам, ХБИ-ийн Бизнес инкубатор төвийн захирал Н.Гүнжилмаа, Хан-Уул дүүргийн ЖДҮДТөвийн багш Д.Бямбасүрэн, Хан-Уул дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Ч.Отгонжаргал, Баланс карт сургалтын төвийн захирал Б.Мөнхжаргал, 3-р хорооны ХЗХ-ны дарга Д.Пүрэвдагва, 4-р хорооны ХЗХ-ны дарга Я.Ууганбаяр, ШУТИС-ийн МТС-ийн багш Г.Оюунтуяа, ТДС-ийн МСҮТ-ийн багш Ш.Отгондалай, МСПК-ийн МСҮТ-ийн багш Б.Сэлэнгэ нар зөвлөгөө мэдээлэл өгч, чиглүүлэн үр дүнтэй ажилласан. 

     Залуус төслөө танилцуулж, шалгаруулахад 1-р байранд “Green drill” багийн  Модны нүх ухаж суулгац суулгах төсөл, 2-р байранд “Шижир” багийн Тойгны тосоор банны бөмбөлөг үйлдвэрлэх төсөл, 3-р байранд “Ухаалаг гэрэл” багийн Тасалгааны болон гадна гэрэлтүүлэг үйлдвэрлэх төслүүд  шалгарсан.

 

1-р байранд орсон “Green drill” багийг Швейцарийн хөгжлийн агентлаг 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгээр, 2-р байранд орсон “Шижир” багийн гишүүдийг Magic consulting ХХК сургалтын эрхийн бичгээр, 3-р байранд орсон “Ухаалаг гэрэл” багийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар шагнахаар шийдвэрлэв.123
123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39003
0 эможи
keyboard_arrow_up