Хан-Уул дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтсээс их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа

2016 оны 12 сарын 13

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 01-р сарын 12-ны А/02 дугаар Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Захирамжийн дагуу 2016 оны 12-р сарын 10 өдөр нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хорооллын дунд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэлх  талбайн хог, цас мөсийг цэвэрлүүлж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах ажлыг зохион байгуулж ажиллалаа. 

Их цэвэрлэгээний үеэр 19 рейс буюу 28,4 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэсэн байна. Дүүргийн хэмжээнд 221340 мталбайг хамруулан цэвэрлэж, нийт 715 ААНБ-С 4634 хүн хог цэвэрлэгээний ажилд хамрагдан ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39001
0 эможи
keyboard_arrow_up