ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 12 сарын 13

Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


“Шангрилла” зочид буудал

09.00 цагт: Монгол Улсын ойн тооллогыг 40 жилийн дараа анх удааа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулсан тооллогын тайланг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ “Шангрилла” зочид буудлын “Улаанбаатар” танхимд болно. Утас: 260718, 99989545, 88046059


“Улаанбаатар” чуулга

09.00 цагт: Улаанбаатар хотын Цагдаагийн газраас НИТХ, нийслэлийн Боловсролын газар, Монголын сурагчдын холбоо зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Сургуулийн эргүүл-2016” дэвжээ тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт “Улаанбаатар” чуулгын их танхимд болно. Тэмцээнд дүүрэг тус бүрээс шалгарсан 9 баг оролцоно. Утас: 99830103


Гадаад харилцааны яам

10.00 цагт: Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн ТББ-уудын Форумтай хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн эдийн засаг, нийгэм, соёлын эрх, хөгжих эрх, хүрээлэн буй орчны эрхийн асуудлаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна.

10.00 цагт: ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал болно. Утас: 99028994


Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль

10.00 цагт: Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд "Өсвөрийн үе тэнгийн зөвлөгчдийн анхны нээлттэй хичээл" явагдах гэж байна. Энэ удаад “Үе тэнгийнхний гадуурхалт”, “Тамхидалт ба дам тамхидалт” гэсэн сэдвүүдээр үе тэнгийн зөвлөгчид анхны нээлттэй хичээлээ зохион байгуулах юм. Нээлттэй хичээлийн явцтай танилцахаар JICA-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, БСШУСЯ болон НЭМГ, НБГ, СБД-ийн Эрүүл Мэндийн Төв, АШУҮИС, Сургуулийн эцэг эхийн зөвлөлийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Утас: 99010190, 99513827


Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл дэх салбар

10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд иргэдтэй уулзана. Уулзалт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл дэх салбарт болно. Утас: 325044


Хууль сахиулахын их сургууль

10.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус их сургуулийн багш, албан хаагчдад хүндэтгэлийн лекц уншина. Утас: 88115446, 99088069, 88013108


Хэвлэлийн Хүрээлэн

11.00 цагт: "Өмч хувьчлалыг явуулах оновчтой шийдэл" хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнгийн хурлын танхимд болно.


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.00 цагт: Боловсрол улс төрөөс ангид байх ёстой. Их дээд боловсролын хуулинд оруулсан өөрчлөлтийн талаар Их дээд сургуулийн төлөөллүүд мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Хувиараа Түц Эрхлэгчдийн холбооноос эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.


Төрийн ордон

15.00 цагт:  Монгол, Оросын Засгийн Газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан болно. Утас: 99028994, 89999926

16.45 цагт: Монгол, Оросын Засгийн Газар хоорондын комиссын үндэсний хэсгийн дарга нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Утас: 99028994, 89999926


БОАЖЯ

16.00 цагт: БОАЖЯ-аас Аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачидтай хийх “Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалт БОАЖЯ-ны "Хаан" танхимд болно. утас: 99989545, 88046059


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38977
0 эможи
keyboard_arrow_up