Ногоон зээлийн сан байгуулахад хамтран ажиллана

2016 оны 12 сарын 12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаль орчин, ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй нийслэлийн захиргааны байгууллагын удирдлагууд, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат болон удирдах зөвлөлийн гишүүд оролцов. Уулзалтын үеэр Монголын банкны холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “ТоС хөтөлбөр” /Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр/ болон нийслэлийн Байгаль орчны газраас санаачилсан “Ногоон гэрчилгээжүүлэлтийн хөтөлбөр”, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Орчны бохирдлыг бууруулах сан”-гийн талаарх мэдээллийг солилцов.
Мөн нийслэл хотын хэмжээнд тулгамдсан байгаль орчны, дэд бүтцийн олон төслийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой олон улсын сангуудын санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх боломж байгааг талууд онцлоод, эдгээр эх үүсвэрт хүрэхэд шаардлагатай ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг 2017 онд багтаан боловсруулж, Ногоон зээлийн сан байгуулахад хамтран ажиллахаар тогтлоо гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38965
0 эможи
keyboard_arrow_up