БСШУСЯ-ны баг “Эвтэй бол хүчтэй”тэмцээнд оролцлоо

2016 оны 12 сарын 12
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас санаачлан “Эвтэй бол хүчтэй” тэмцээнийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  зохион байгууллаа. 

Тус  тэмцээнд Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газар, Үндэсний шигшээ багийн алба, Монголын Үндэсний олимпын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо гэсэн таван баг өчигдөр спортын дөрвөн төрөлд өрсөлдлөө.

Анхдугаар тэмцээнд нийлбэр дүнгээр Биеийн тамир, спортын газар тэргүүлсэн бол Үндэсний шигшээ баг, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо удаалав. Тэд сагсан бөмбөг, олс таталт, дартс, буухиа төрлөөр өрсөлдсөн юм. Харин дөрөвдүгээр байрт МҮОХ, тавдугаар байрт БСШУСЯ-ны баг оров. Сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, дартсын төрөлд БТСГ, буухиа төрөлд Үндэсний шигшээ баг, олс таталтад БТСГ-ын тамирчид түрүү авсан. Сонирхуулахад тус тэмцээний Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг, “Рио-2016” олимпын хүрэл медальт Д.Отгондалай, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, П.Өнөрбат, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, М.Бундмаа, “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү нарын шилдгүүд өрсөлдсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38939
0 эможи
keyboard_arrow_up