ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 12 сарын 12

Өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
СБД-ийн 58 дугаар дунд сургууль

09.00 цагт: Зүрх судасны төвөөс “Эх хүүхдийн эрүүл мэнд цахим өргөжил” төслийн хүрээнд Шинэ нийгмийн эрүүл мэнд ТББ-аас СБД-ийн 58 дугаар дунд сургуулийн сурагчдын дунд Стрептококкын халдвар илрүүлэх үзлэгийг сургууль дээр нь зохион байгуулна. Утас: 99088148
Гэмтэл согог судлалын үндэсний төв

11.00 цагт: Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран "Аюул дагуулсан 12 сар" хэвлэлийн бага хурлыг ГССҮТ-ийн хурлын танхимд зохион явуулах гэж байна. Баяр ёслол, амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан зам тээврийн осол, хэрэг болон бэртэж, гэмтэх, осгож хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг тул энэ талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Утас:99186496, 93021019
БСШУСЯ

11.00 цагт: Монгол улсын Шинжлэх ухааны Академиас хоёрдахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа БСШУСЯ-нд болно. Утас: 99045949
Ардчилсан намын төв байр

11.00 цагт: Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ. Утас: 99181229
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.00 цагт: Цахилгааны олон улсын стандартыг нэвтрүүлэхэд албан ёсны дэмжлэг хүсч буй талаараа “Дашбаяр” ТББ-аас мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хямралын эсрэг нэгдэж тэмцэх талаар худалдаачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

12.00 цагт: "Өвлийн тууж" киноны нээлтийн талаар мэдээлэл хийнэ.
“Бест Вестерн Премьер” Туушин зочид буудал

16.00 цагт: Дэлхийн хотуудын шинжлэх ухаан хөгжлийн холбоо (WCSDA) Олон улсын байгууллагын хамт олон өөрсдийн хийхээр төлөвлөсөн шинэ жилийн баяраа Монгол орныхоо ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ зориулж “Гацуурхан” нэртэй шинэ жилийн арга хэмжээ болгон, ар гэрийн хүнд нөхцөлд амьдардаг, сургууль, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломж хязгаарлагдмал 250 хүүхдийг урьж, хамтдаа тэмдэглэхээр болсон байна. Утас: 99187036, 91002000, 99015430

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38927
0 эможи
keyboard_arrow_up