Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого явагдаж байна

2016 оны 12 сарын 09

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/467 дугаар захирамжийн дагуу мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл ажлыг ханган, мал тооллогыг 2016 оны 12-р сарын 07-ны өдрөөс 17-ны хооронд дүүргийн хэмжээнд зохион байгуулан явуулж байна.

Энэ жилийн мал, тэжээвэр амьтдын тооллогын малтай өрхийг GPS төхөөрөмж ашиглан тоолж байгаараа онцлогтой болж байна. Энэхүү төхөөрөмжөөр малтай өрхийн хаягийг газарзүйн байршилд тэмдэглэж, мэдээллийг програмд оруулснаар Хан-Уул дүүргийн 2016 оны малтай өрхийн орон зайн мэдээллийн сан бүрдэх ач холбогдолтой юм.

Өнгөрсөн жил дүүргийн хэмжээнд нийт 37520 мал тоологдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38919
0 эможи
keyboard_arrow_up