Хөшигийн хөндийн нисэх буудлыг ИРЭХ онд хүлээлгэж өгнө

2016 оны 12 сарын 09

Хөшигийн хөндийн Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ирэх нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэж өгөхөөр болжээ. Одоогийн байдлаар МХЕГ, ОБЕГ-ын техникийн комисс байгуулагдан техникийн үзлэг хийж баталгаажуулахаар ажиллаж байгаа аж. Техникийн комиссын дүгнэлт гарсны дараа Иргэний нисэхийн ерөнхий газар туршилт хийх юм байна. Гэхдээ хүлээж авсан даруйдаа ашиглах боломжгүй гэнэ. Учир нь Монголын талын санхүүжилтээр ачаа тээврийн тирминал, нисэх онгоцны буудлын захиргааны барилга, засвар үйлчилгээний газар гэсэн гурван барилга барих ёстой аж. Тус гурван барилгын ажлыг ирэх онд дуусгаж ашиглалтад оруулах юм байна.

Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг Японы “Жайка”-гийн санхүүжилтээр 2013 оны зургадугаар сард эхлүүлсэн. Гурван жил гаруй хугацаанд үргэлжилсэн уг бүтээн байгуулалтын ажил одоо 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38886
0 эможи
keyboard_arrow_up