“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” сургалт боллоо

2016 оны 12 сарын 08

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” сургалт өнөөдөр боллоо. Сургалтанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцсон юм. Төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүй болон “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, “Засгийн газрын бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын талаарх сургалтыг Төрийн албаны зөвлөл, Сангийн яамны мэргэжилтнүүд явуулсан бол Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газраас мөн сургалтанд оролцогчдод мэдээлэл өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38866
0 эможи
keyboard_arrow_up