Цагдаагийн шинэ орон сууц ашиглалтад орлоо

2016 оны 12 сарын 08

Цагдаагийн алба хаагчдын шинэ орон сууц ашиглалтад орж, өчигдөр/2016.12.07/ нээлтийн үйл ажиллагаа боллоо.

“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчдын 24 айлын, үйлчилгээтэй, орон сууцны барилга өнөөдөр ашиглалтад орж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын дад дарга, дэд комиссар М.Лувсандорж, Санхүү, хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайхан, ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар оролцсон юм. Цагдаагийн байгууллагын зүгээс хөнгөлөлттэй нөхцөлөөр, оршин суугчдын тав тухыг хангасан байрыг барьж ашиглалтад оруулсан компанийн хамт олонд талархал илэрхийлэн, ажлын амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38856
0 эможи
keyboard_arrow_up