ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 12 сарын 07

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 07-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбар

08.30 цагт: Хүний эрхийн Олон Улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Чингис зочид буудал

09.00 цагт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хамтран зохион байгуулах "Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо" үндэсний чуулган Чингис зочид буудлын хурлын танхимд болно. Бичил уурхайн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал, уурхай эрхлэгчдийн эрүүл мэндийн нөхцөл, эрх зүйн орчин, мэргэшүүлэх сургалтын талаар ярилцана. Утас: 99109723
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц

09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Увс аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
"Шангрила" зочид буудал

10.00 цагт: Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь тайлангийн нээлт  болно. Утас: 99989545, 88045069
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.00 цагт: "МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-нд болох МҮБХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулахгүй бөхчүүдийг хагаралдуулж, ирц бүрдүүлэхгүй байх хүсэлт тавьж байна" гэсэн сэдвээр МҮБХ-ын Ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.
Улаанбаатар зочид буудал

11.00 цагт: Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх үйл ажиллагаа нь иргэдийн орон байртай байх эрхийг зөрчиж байгаа судалгаанд суурилсан “Хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь” судалгааны тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулна. утас: 70004708, 95184705
"Ампер хаус" төв

11.00 цагт: Сүхбаатар дүүргийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан уулзалт зөвлөгөөн зохион байгуулах ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагыг дэмжих, тэдний саналыг сонсох, нийгмийн ойлголт хандлага, хууль эрх зүй, нийгмийн халамж, сэргээн засах тусламж үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой уулзалт болно. Утас: 96646863, 96090319
Улсын Филармони

12.00 цагт: Дуучин Н.Наранбаатарын "Миний захидал" шинэ цомгийн нээлтийн хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд дуучин Н.Наранбаатар, ХБНГУ-ын хөгжимчин, продьюсер Мартин Зенкер нар олон сонирхолтой мэдээллүүдийг хүргэнэ.
Хангарди ордон

14.00 цагт: "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн нээлттэй хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 325044
Барилга, Хот Байгуулалтын яам

14.30 цагт: Барилга, Хот Байгуулалтын яам болон Монголын Архитекторуудын Эвлэл Сургалт зохион байгуулах эрх олгох гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа болох гэж байна. Утас: 99713479
Сүхбаатарын талбай

19.00 цагт: Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас "Төр үүргээ мэд, биелүүл" орон байртай байх эрхийн кампанит ажлын нээлт, лаа асаан эв нэгдлээ илэрхийлэх арга хэмжээг зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38803
0 эможи
keyboard_arrow_up