Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

2016 оны 12 сарын 07

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2016 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар  баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 9-11 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 08-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд говь тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр, 11-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38802
0 эможи
keyboard_arrow_up