Автобусны чиглэлийг оройн цагаар нэмэгдүүлэх саналыг боловсруулж эхэлжээ

2016 оны 12 сарын 05

Нийтийн тээврийн үйлчилгээ оройн цагаар тасалдаж байгаа тухай иргэдээс их гомдол ирсээр байна. Тухайлбал холын чиглэлүүдэд сүүлийн автобус нь явахгүй замаасаа буучихаад байна гэсэн мэдээлэл хотын удирдлагуудад гомдол мэдүүлээд байгаа юм.

Харин энэ асуудалд хотын Засаг дарга үүрэг чиглэл өгчээ. Хот орчмын 86 чиглэлд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 921 угсраа, их, дунд багтаамжийн автобус, троллейбусаар өдөр тутмын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс оройн 21.00 цагийн байдлаар 554 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах даалгавартайгаас дунджаар 510-525 автобус ажиллаж байна.

Судалгаагаар нийтийн тээврийн 71 чиглэлийн зорчигч урсгал буюу ачаалал ямар цагуудад буурч байгааг тодорхойлоход 10:00-13:00, 13:00-16:00 цаг байсан. Үүнээс бууралт ихтэй 35 чиглэлийг тогтоож өдрийн цагаар цонхлуулан оройн цагаар нэмэгдүүлэхээр саналыг боловсруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38737
0 эможи
keyboard_arrow_up