ӨНӨӨДӨР нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 12 сарын 05

Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Засгийн газрын XI байр

10:00 цагт: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 12 дахь уулзалт” болно. Утас: 262902, 88026226
ХХААХҮЯ

11.00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд Арьс ширний урамшууллын талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 85565055, 96346465
Хэвлэлийн Хүрээлэн

11.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Энэ нь Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд өртөгсөд эрүүл мэнд, сэтгэл санаа, аюулгүй байдал, бие даасан, хараат бус байдлаараа ноцтой хохирдог боловч уламжлал, соёл, хувийн айдсаас шалтгаалан ийм төрлийн хүчирхийлэл нүднээс далд явагдаж, ихэвчлэн нийгмийн анхаарал, хариуцлагын тогтолцооноос гадуур үлддэг асуудлыг шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх, хохирогчдыг хамгаалах, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн гүйцтэгэх үүргийг илүү хүчтэй болгох зорилготой юм. Гарын үсэг зурах ёслолд НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар оролцоно.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.30 цагт: Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ “YPEER” клубээс өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
Баянгол ресторан

14.00 цагт: Баянгол ресторанд "Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд" сэдэвт форум болно. Компаниуд хүндрэлийг даван туулах ямар стратеги хэрэгжүүлж байгаа талаар хүн бүрийн тэр бүр анхаараад байдаггүй дунд зэргийн компаниуд туршлага хуваалцах юм. Мөн хооронд нь танилцуулж хямралыг хамтдаа туулах боломж бололцоог нээх зорилготой юм. Нойр хүргэсэн том илтгэл тавигдахгүй, асуудал шийдэл сайн туршлага, шинэ санаа ярих юм.
"Монгол ньюс" Мэдээллийн төв

12.00 цагт: БНСУ-д жил бүр уламжлал болгон зохиогддог "Korean Culture & Entertainment Awards"-аас  "International Star" шагнал хүртсэн GUIS хамтлагийн цоо шинэхэн уран бүтээл болох "Бид дөрөв дуугаа дуулаад бүхнийг жаргуулъя" дууны клип танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38715
0 эможи
keyboard_arrow_up