“БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

2016 оны 12 сарын 02

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төв, Соёлын ордон, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан-Уул ОНХХөтөлбөр, Дүүргийн Хүүхдийн холбоо хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Дүүргийн Хүүхдийн чуулган ес дэх удаагийн чуулган өнөөдөр боллоо.

Дүүргийн хүүхдийн IX чуулганд ДИТХ-ын дарга Б.Цэрэн, дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Лхагвадэмбэрэл, Соёлын ордоны дарга Б.Минжүүр, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан-Уул ОНХХөтөлбөрийн менежер О.Саранцэцэг нар оролцсон юм.

Хүүхдийн эрхийн тухай конвенц /CRC/-ийн 27-н жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдах энэ удаагийн чуулган нь хүүхдүүдийн өөрсдийн санаа бодлыг Дүүргийн хүүхдийн төлөө салбар зөвлөлийн үйл ажиллагаанд тусгахад чиглэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг өөрийн оролцоонд тулгуурлан хэлэлцэж тодорхой шийдвэр гаргах, Дүүргийн хүүхдийн холбоог идэвхжүүлэх зорилготой, “Бидний ирээдүй-Миний гарт” уриатайгаар зохион байгуулж байна. Энэхүү чуулганд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 16 сургууль тус бүрээс манлайлагч, тэргүүний таван сурагчид,  нэг багш нийт 96 төлөөлөгч хамрагдаж,

  • Цахим орчин дахь зөв харилцаа-Миний оролцоо
  • Гэр бүлийн эерэг уур амьсгал-Миний оролцоо
  • Сургуулийн орчин дахь эерэг уур амьсгал-Миний оролцоо
  • Найз нөхдийн зөв харилцаа-Миний оролцоо
  • Нийгэм, олон нийтийн орчин дахь зөв харилцаа-Миний оролцоо гэсэн үндсэн таван сэдвийн хүрээнд багийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 123
123

123

 

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38648
0 эможи
keyboard_arrow_up