"ДАВСНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ БА ЭРҮҮЛ МЭНД" ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2016 оны 11 сарын 30
Давсны илүүдэл хэрэглээ нь цусны даралт ихсэх, яс сийрэгжих болон зүрхний шигдээс, тархины цус харвалт, ходоодны хавдар зэрэг өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйл болж, олон сая хүнийг эрт нас барахад хүргэж байна. Давсны хоногийн хэрэглээг 5 грамм хүртэл багасгахад  тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, жилдээ бүс нутгийн хэмжээнд 600 мянга, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг дээрх өвчнөөс үүдэлтэй нас баралтаас сэргийлэх боломжтойг ДЭМБ-аас тогтоосон байна.
Үүнтэй холбоотойгоор ХУДНЭ,  Хоол, шим тэжээлийн тасаг, ШУТИС, Шим тэжээл судлалын төвтэй хамтран “Давсны зохистой хэрэглээ ба эрүүл мэнд өдөрлөг”- ийг эмнэлгийн эмч, ажилтнуудын дунд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд хоол, шим тэжээлийн болон давсны зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тэдний  хоногт хэрэглэж буй давсны хэмжээг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах үйл ажиллагааг явууллаа.
Үүнд:
·         Давсны зохистой хэрэглээ ба эрүүл мэнд сэдэвт PPT хичээл
·         Хөгжөөнт тоглоом
·         Давс багассан /огт давс ороогүй/ 3 төрлийн салат амтлагч бэлтгэн, шинэ ногооны салат амталгааг явуулж, хийх технологи ажиллагааг зааж сургасан бөгөөд нийт 58 эмч, эмнэлгийн ажилтнууд идэвхтэй оролцлоо.  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38614
0 эможи
keyboard_arrow_up