БСШУСЯ-аас цас цэвэрлэх шинэ технологийг бий болгох зорилгоор уралдаан зарлаж байна

2016 оны 11 сарын 29
Манай орны нийслэл хот болон бусад суурин газарт цас ихээр орсоны дараа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихээр саарч мөн халтиргаа гулгааны улмаас оршин суугчдын амьдралд хүндрэл, бэрхшээл үүсдэг асуудал жил бүрийн өвөл гарч байна.
Иймд энэ хүндрэл, бэрхшээлийг даван шийдвэрлэхийн тулд эрхэм хүндэт эрдэмтэн судлаач, инженер техникийн ажилтан, зохион бүтээгчид та бүгдийн дунд авто машины болон явган хүний зам, талбайн шинэ болон дагтаршсан цас, мөсийг хямд төсөр аргаар цэвэрлэх арга, техник, технологийг бий болгох, зохион бүтээх уралдаан зарлаж байна.

Уралдаанд түрүүлсэн арга, техник, технологийг бий болгох зардлыг бүрэн санхүүжүүлэхээс гадна мөнгөн урамшуулал дагалдана.

Материалыг БСШУСЯ-ны 501 тоотод

2016 оны 12 дүгээр сар 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар,

Улаанбатар хотын захирагчийн ажлын алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38540
0 эможи
keyboard_arrow_up