“Цэнхэр алтны ухаалаг хэрэглээ” сургалтыг зохион байгууллаа

2016 оны 11 сарын 28

Сүүлийн жилүүдэд байгалийн баялаг болсон алт, зэс, нүүрсээ ашиглах талаар бид нэлээд ярьдаг болж байна. Алт, зэсгүйгээр бид амьдарч болно. Харин ус бол бидний оршихуу, эс оршихуу гэдгийг шийдэх чухал байгалийн баялаг юм. Энэ ч утгаараа усны нөөц, ашиглалт хамгаалалттай холбоотой сэдвээр хөндөн бичдэг, ярьдаг болсон. Усны нөөцтэй холбоотой сэтгэл эмзэглүүлэм тоо баримт ч их бий.

Иймд Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ыг иргэдэд таниулахад зорилгоор 16-р хорооны 14 хэсгийн ахлагч, үсчин, оёдолын сургалтын 16 иргэн, “Аварга” дунд сургуулийн 52 сурагчдад “Цэнхэр алтны ухаалаг хэрэглээ” сэдэвт сургалтын зохион явууллаа. Сургалтаар шинэ мэдлэг олгох, багаар ажиллах чадвар, идэвхи оролцоог нэмэгдүүлэх, анги хамт олны эв нэгдлийг бий болгох мөн усны зөв зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх аргуудыг мэдэж авсан үр дүнтэй сургалт боллоо.123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38506
0 эможи
keyboard_arrow_up