Зуслангийн 16 км замын цасыг цэвэрлэлээ

2016 оны 11 сарын 28

Амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн ажил хариуцсан албан хаагчид Салхитын Зунжин худалдааны төвөөс Шаргаморьт, Санзайн зам, Хандгайтын зуслан хүртэлх 16 км автозамын болон хажуугийн замын цас мөсийг цэвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын уриалга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар байгууллага хамт олон өөрсдийн хариуцсан зам талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар зуслангийн замд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын 45 зам талбайн үйлчлэгчид, Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тохижилт, үйлчилгээний компаниудын хог тээврийн 20 ачигч жолооч нар 1 бобкат, 2 ковш, 2 камаз машин ашиглан цасаа цэвэрлэж байна.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа газар дээр нь ажлын явцтай танилцаж, цас мөс цэвэрлэх ажлаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаандаа цэвэрлэн дуусгахыг үүрэг болгов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38499
0 эможи
keyboard_arrow_up