Хан-Уул дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсон гэв

2016 оны 11 сарын 24

Хан-Уул дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулиар хоёр Засаг дарга, хоёр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай болоод байгаа ажээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас тухайн дүүрэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. 

Тус дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид энэ сарын 11-нд анхдугаар хуралдаанаа хийсэн ажээ. Хуралдааныг хуулийн дагуу хамгийн ахмад төлөөлөгч Д.Батбилэг даргалан явуулсан байна. Гэтэл долоон мандат, дөрвөн тойрог дээр захиргааны хэрэг, зөрчил маргаан үүсч дээрх долоон нэр дэвшигчдийн бүрэн эрхийг батламжлах боломжгүй гэсэн санал гарсан. Уг хурал завсарлаж байх үеэр Монгол ардын намын гишүүд хууль бусаар хуралдаж, дахин Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгосон байна. 

Хан–Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга О.Батхуяг:

-Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн даргаар сонгогдсон Д.Батбилэг сонгогдсон өдрөөсөө хойш ажлаа хүлээн авч, албан үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл өнгөрсөн бямба гаригт Монгол ардын намаас сонгогдсон хурлын дарга нь ажлын бус цагаар өрөөнд нь ороод суучихсан. Мөн хүчин төгөлдөр үйлчилж буй тамга байсаар байтал  Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шинэ тамга олгож, шинэ тамга  гаргасан байна

Хан-Уул даргын Ардчилсан намын дэд дарга Ц.Буяндалай:

-Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн хуульд олгогдсон онцгой бүрэн эрхэд хууль бусаар халдаж байна. Үүнд Монгол Улсын Засгийн газрын Хууль эрхлэх газрын оролцоотой дэмжиж байгаад Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид болон  Ардчилсан намын бүлгийн гишүүд эсэргүүцэж байна. Тиймээс энэ асуудлыг эргэн хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг төлөө захиргааны хэргийн шүүх болон холбогдох байгууллагуудад хандах болно.  хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38446
0 эможи
keyboard_arrow_up