ОХУ-аас захиалсан 200 тонн давс маргааш ирнэ

2016 оны 11 сарын 23

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хүйтний эрч эрс чангарсан. Үргэлжлэн орсон цасны улмаас нийслэлд хальтиргаа гулгаа үүсээд буй юм.

“Улаанбаатар” нэгтгэлээс   Нарны гүүр, нүхэн гарц, ард Аюуш, Чингүнжавын гудамжинд 0.5 тонн бодисыг байнга цацаж байгаа аж.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд давс, бодис, элс хайрганы нөөц хангалттай байгаа тухай албаныхан мэдээлсэн. Харин өчигдрөөс эхлэн  зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 123 тэрбум төгрөгөөр хальтиргаа, гулгааны эсрэг давс бодис авахаар захиалсан тухай мэдээлэл гарсаныг  Нийслэлийн захирагчийн албанаас үгүйсгэлээ.

Өөрөөр хэлбэл, ОХУ-аас 123 тэрбум төгрөгөөр биш 123 сая төгрөгөөр 200 тонн давс захиалсан нь маргааш ирэх гэнэ. Түүнчлэн 18 ширхэг  явган хүний замын цас мөс шүүрдэх, замд хөлдсөн цасыг шууд ховхолдог таван ширхэг нийт 23 ширхэг бичил оврын цас цэвэрлэгээний техникүүдийг 30 сая төгрөгөөр БНХАУ-аас авахаар захиалсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38385
0 эможи
keyboard_arrow_up