Мияаконожо хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2016 оны 11 сарын 23

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Японы Мияаконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Мияаконожо хотын хувьд үхрийн махан олон төрлийн лаазалсан брэнд бүтээгдэхүүнээр алдартай юм байна. Уг бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах ажлын хүрээнд өнгөрсөн оноос Улаанбаатар хотод Элчин сайдын яамаараа дамжуулан сурталчилгааны ажил зохион байгуулсан гэдгээ Иший Ёшихиро Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланд танилцууллаа. Иший Ёшихиро “Манай бренд үхрийн мах нь дэлхийн олон оронд танил болсон бүтээгдэхүүн. Япон улсын махны хэрэгцээний 5/1 хувийг дангаараа хангаж байна. Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ нийлүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлнэ гэдэг маш чухал юм. Манай хоёр орны хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Та бүхний үйл ажиллагааг манай хөдөө аж ахуйн салбарынхан дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38371
0 эможи
keyboard_arrow_up