Нийслэлчүүдээ цасаа цэвэрлэцгээе

2016 оны 11 сарын 21

Цас их орсны улмаас хаа сайгүй л бухимдсан ажлаасаа, хичээлээсээ хоцорсон хүмүүс. Нийслэлийн ТҮК-ийн ажилчид ажлаа сайн хийж байгаа ч тусыг эс олж байх шиг. Иймээс өнөөдөр Хотын дарга санал гаргаж, энэ долоо хоногтоо оюутан, сурагчид, цэргүүдийг “ашиглан” цасны их цэвэрлэгээ хийхээр болжээ.

Өмнө нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд орчин тойрноо цэвэрлэдэг байсан. 

Үүнээс гадна нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 35 мянга гаруй аж ахуй нэгж бий. Эдгээр байгууллагууд бүгд ойролцоох 50 метр орчим газрынхаа цасыг цэвэрлэчих юм бол ТҮК-ийн ажилчдад ихээхэн тус хүргэнэ.

Цэвэрлэгээ хийгээгүй тохиолдолд “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тус зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх, цуцлах болон удаа дараа шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлнэ” гэсэн журамтай.

Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд аж ахуй нэгж, байгууллагад хариуцлага тооцох эрх нь хотын даргад нээлттэй байдаг. Тиймээс бүгдээрээ хотын дарга л үүнийг хийх ёстой гэсэн бодлоосоо салж, цасаа цэвэрлэцгээе. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38289
0 эможи
keyboard_arrow_up