Нийслэлийн Тээврийн газар зам, талбайн цас цэвэрлэгээний ажилд идэвхитэй оролцлоо

2016 оны 11 сарын 21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн А/797 тоот “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу нийслэлийн Тээврийн газар 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Анкарагийн гудамж буюу Зоос гоёлын замын уулзвараас Соёл Урлагийн Их сургуулийн замын уулзвар хүртэлх замын баруун, зүүн тал нийт 5500 м2 бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замын цасыг бүрэн цэвэрлэж дууслаа. Мөн нийслэлийн Тээврийн газраас том оврын автобусны 21 компанийн 54 чиглэлийн эцсийн буудал, буухиа үндсэн чиглэлийн гурван компанийн эцсийн буудлууд, буухиа туслах чиглэлийн таван компанийн эцсийн буудал, такси үйлчилгээний долоон компани, нийт 36 аж ахуй нэгж байгууллага, компанийн 62 чиглэлийн автобусны эцсийн буудлын зам, талбайн цас цэвэрлэгээг шалгаж ажиллаа гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38278
0 эможи
keyboard_arrow_up