Цас цэвэрлэх аянд Нийслэлийн ажилтан, албан хаагчид идэвхитэй хамрагдлаа

2016 оны 11 сарын 19

Нийслэл хотод цас ихээр орсонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг цас цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалсан. Энэ дагуу өнөөдөр  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын ажилчид цас цэвэрлэх ажлыг өглөөний 10 цагаас эхлэн хийж байна. Тус ажилд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон харъяа байгууллагын 400 гаруй ажилчид оролцож байна.

“Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харъяа агентлагийн ажилтан алба хаагчид Гадаад хэргийн яамнаас Замын цагдаагийн уулзвар хүртэлх газрыг цэвэрлэж байгаа бол харъяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд тус тусын хуваарилагдсан газруудад цэвэрлэгээг хийж байна. Тус цэвэрлэгээний ажлыг хийснээр иргэдийг аюулгүй орчинд зорчих боломжийг нэмэгдүүлэх, хот тохижилтын ажилчдын ажлаас багахан ч гэсэн хөнгөвчлөхөд тус хүргэнэ гэж бодож байна.” гэж Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэллээ.

 123
123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38257
0 эможи
keyboard_arrow_up